“Манлайлагч 100 Залуу” чуулган амжилттай Зохион байгуулагдлаа
2015-05-09 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 212

“Манлайлагч 100 Залуу” чуулган амжилттай Зохион байгуулагдлаа

“Манлайлагч 100 Залуу” чуулган амжилттай
Зохион байгуулагдлаа
Ховд аймагт 15-35 насны залуучууд 25014 буюу нийт хүн амын 30.7 хувийг эзэлж байна. Аймгийн хүн ам зүйн нэн таатай үе, нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны залуучуудын эзлэх хувь хэмжээ хамгийн их байх цаг үе тохион байгаа нь бид бүхэн мэдлэг боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч залуу хүнийг бий болгох, улмаар залуучуудынхаа хүч оролцоо, эрдэм чадлаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх хариуцлагатай бөгөөд нэн таатай үе тохиож байгаа нь сайшаалтай юм. Ийм учир Ховд аймгийн Залуучуудын холбооны санаачлагаар аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Залуус хөгжлийн төв хамтран 2015 оны 05 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд "Манлайлагч-100 залуучууд" чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулганыг Ховд аймгийн Залуучуудын холбооны ИТХ-ын дахь лобби бүлгийн дарга, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, Аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Цоожхүү нар нээн үг хэлж, ДЗОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Э.Төмөрбаатар “ДЗОУБ-ын илтгэл, мэдээлэл”, Залуучуудын хөгжлийн төвийн талаар ЗХТ-ийн сэтгэл зүйч С.Хишигтогтох, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох “Залуучуудын эрүүл мэнд”, “Орон нутгийн Залуучуудын холбооны өнөөгийн байдал” Үенч сумын Залуучуудын холбооны тэргүүн Б.Энхцогт нар чуулганд оролцогчдод мэдээлэл хүргэв. Чуулганд 17 сумын Засаг дарга , Залуучуудын холбооны салбар зөвлөлийн тэргүүн, нарийн бичиг болон салбар бүрийн шилдэг залуус оролцож 6 багт болон хуваагдаж “Монгол залуу хүний Үнэт зүйл, Манлайлал”, “Орон нутгийн Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд”, “Төрөөс залуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр орон нутаг дахь залуучуудын тусгах санал, Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж бодлогын асуудлууд болон баримт бичиг, санал санаачлага, зөвлөмж гаргаж бага чуулганы чөлөөт суудалд 40 гишүүнийг сонгов.
Мөн чуулганы хоёр дахь өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласантай холбогдуулан бүх нийтээр мод тарих аянд “Манлайлагч 100 Залуу” чуулганы төлөөлөгчид нэгдэж мод тарьж, Шүүтийн тохойд спортын арга хэмжээ зохион байгууллаа. Чуулганаас гаргасан Уриалга, Зөвлөмжийг батлан Залуучуудын холбоо, салбар хороо болон залуу гэр бүл, холбогдох салбар хэлтсүүдэд хүргэж ажиллахаар боллоо. Чуулганд оролцогчид залуу хүн Зоригтой, зорилготой, зарчимч байж Архидалт, Авилгал, Ашиг сонирхолоос хол байх хэрэгтэйг өсвөр үе залуучуудад зөвлөлөө.

Сэтгэгдэл ачааллаж байна ..