Ховд аймгийн залуучуудын холбооны салбар холбоод, зөвлөлүүдийн дундах спортын анхдугаар наадам, нэгдсэн арга хэмжээ
2015-09-28 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 257

Ховд аймгийн залуучуудын холбооны салбар холбоод, зөвлөлүүдийн дундах спортын анхдугаар наадам, нэгдсэн арга хэмжээ

Ховд аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан, зохион байгуулж буй Ховд аймгийн залуучуудын холбооны салбар холбоод, зөвлөлүүдийн дундах спортын анхдугаар наадам амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Ховд аймгийн залуучуудын холбооны салбар холбоод, зөвлөлүүдийн дунд 32 багийн нийт 300 гаруй тамирчид сагсан бөмбөг, воллейбол, теннисний төрлөөр өрсөлдлөө. Мөн салбар холбоод, зөвлөлүүдийн дунд залуучуудын холбооны үйл ажиллагааны тайлан цаашдын зорилгын талаар нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Салбар холбоо, зөвлөл бүр урлагийн мэндчилгээ бэлдэн ирж олон нийтэд зориулсан урлагийн тоглолт хийв. Урлагийн тоглолтын үеэр нийт арга хэмжээнд оролцогчдоос хандив цуглуулан Жаргалант сумын Тахилт багийн эмзэг бүлгийн иргэнд хандив өглөө. Уг арга хэмжээнд "Ховддоо сайхан амьдарцгаая" ТББ ивээн тэтгэж хамтран ажиллав.

Сэтгэгдэл ачааллаж байна ..