2015-02-07 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 168

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам

Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол залуу найрагчдын хайрын шүлгийн наадам “Цагаан уул”, идэр насны наадам болох "Болорцом" билээ.“Цагаан уул”наадам бол залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцдог юм. Энэ жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулсан. “Ховд”,“Жаргалант”, Олон ястны телевизүүд хамтран ажилласан ба эдгээр сувгуудаар тэмцээнийг бүрэн эхээр нь олны хүртээл болгов.

Сэтгэгдэл ачааллаж байна ..