2016-01-14 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 214

“Дөл” тэмцээн зохион байгууллаа.

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орон нутагт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх орон ч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг дээшлүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үүднээс

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Ховд аймгийн Залуучуудын холбооноос санаачлан “Дөл” тоглолтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж явуулав. Тэмцээний шалгаруулалтын нэгдүгээр үеийг 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байрлалд 1000 метрийн маршийг дараах төрлөөр зохион байгуулж явуулав.Ерөнхий цэргийн саадын зурвас туулах, 2 өнцөг бүхий азимутаар явах, Үй олноор хөнөөх зэвсэг /ҮОХЗ/-ийн 1 дүгээр норматив биелүүлэх, Гранат тойрогт шидэх, Биеийн тамирын дасгалыг гүйцэтгэх /эрэгтэй савлуурт суниах, эмэгтэй гар дээр суниах/, Буудлага /Автоматын анхны дасгал/, Буудлага /скат/ Тэмцээнд оролцогч тус бүр нэг удаа буудна.Тэмцээний шалгаруулалтын хоёр дугаар үеийг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Ард Аюуш”-ийн талбайд дараах төрлөөр зохион байгууллаа. Зэвсэггүй гардан тулааны үзүүлэх тоглолт, Биеийн тамирын I, II дугаар 16 тоот дасгал, галын бэлтгэлийн 12, 13 дугаар норматив, жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүллээ. Тэмцээнд  Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 140 гаруй сурагчид 14 хоногийн турш багштайгаа цуг бэлтгэл хийн энэхүү арга хэмжээнд оролцсоноос :


1 дүгээр байранд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр 12 жилийн сургуулийн "Алтан шонхор"баг,


2 дугаар байранд Ерөнхий боловсролын 2 дугаар 12 жилийн сургуулийн "Элит"баг,


3 дугаар байранд Ерөнхий боловсролын 3 дугаар 12 жилийн сургуулийн "Шонхор"баг эхний 3 байрыг эзэллээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..