Архи тамхигүй Ховд хөтөлбөр
2015-11-24 ХОВД
Ховд аймаг Ховд аймаг 247

Архи тамхигүй Ховд хөтөлбөр

"Архигүй, тамхигүй Ховдчууд" хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Архигүй, тамхигүй Ховдчууд хөтөлбөр нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард иргэдэд архи, тамхины хор хөнөөлийг сурталчилах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүл, зөв аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10-р сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд хэлэлцүүлэг боллоо. Архигүй, тамхигүй Ховдчууд хөтөлбөрийн хэлэлцүүлэгт ИТХ, Засаг даргын дэргэдэх харъяа агентлагууд болон Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөл нийт 300-аад хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Залуучуудын холбоо, Ховд аймаг дах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хөгжил-Политехник коллеж, Жаргалант сум, Монгол эм импекс концерн, Цагдаагийн газар гэсэн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд “Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа тайлан мэдээллийг хийсэн юм.
Мөн энэ үеэр тухайн байгууллагууд, аж ахуй нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах, архигүй тамхигүй Ховдчуудын төлөө цаашид ямар ажлуудыг зохион байгуулах зэрэг олон талт асуудлуудаар хэлэлцэн, санал солилцсон юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..